Цаг үеийн мэдээ

“Хөгжсөн багш-Хөгжсөн шавь” арга хэмжээ
  • 20 May
  • 2020

“Хөгжсөн багш-Хөгжсөн шавь” арга хэмжээ

БСУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Оюунчимэг нь “Хөгжсөн багш-Хөгжсөн шавь” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөгжсөн багш-Хөгжсөн шавь” арга хэмжээний зорилго нь Даланзадгад сумын ЕБС-ийн багш нар судлагдахуунаараа дагнан, хамтарч ажилласнаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сумдын ЕБС-ийн багш нарт дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэхүү арга хэмжээ нь 5 дугаар сарын 1-ээс 11 сарын 15 хүртэлх хугацаанд үргэлжлэн явагдана.