Цаг үеийн мэдээ

Бүртгэлийн хугацааг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл сунгалаа
  • 05 Apr
  • 2021

Бүртгэлийн хугацааг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл сунгалаа

Боловсролын үнэлгээний төв
Засгийн газраас гаргасан  шийдвэрийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас  04-р сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр хүртэл сунгаж байна. Хөл хорионы үед та манай мэргэжилтнүүдтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 
2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас"-ны "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авна. Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж хэвлэж авна.
ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 04-р сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдана. Та бүртгэл дуусахаас өмнө ЭЕШ-даа амжиж бүртгүүлээрэй. ЭЕШ-тай холбоотой мэдээ, мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх / http://help.eec.mn/ /-өөс авна уу.
Та элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх болох http://help.eec.mn/ цахим хуудаснаас аваарай.