Зөвлөмж

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГЫГ ХАНГАН БИЕЛҮҮЛЖ, МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СУРГАЛТЫН ЧАНАР ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨХ НЬ
  • 24 Apr
  • 2020

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГЫГ ХАНГАН БИЕЛҮҮЛЖ, МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СУРГАЛТЫН ЧАНАР ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨХ НЬ

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГЫГ ХАНГАН БИЕЛҮҮЛЖ,
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СУРГАЛТЫН ЧАНАР ҮР ДҮНГ
ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨХ НЬ
 
     Манай аймгийн сургалтын үр дүн зөвхөн ЭЕШ-ын дүнгээр доогуур байгаа биш чанарын үнэлгээ, улсын шалгалтын дүнгээр ч улсдаа сүүл барьж байгаа билээ. Иймд аймгийнхаа төгсөгчдийн 2018 оны ЭЕШ-ын “А” хувилбарын гүйцэтгэлд анализ хийж үзлээ. Эндээс дүгнэхэд хэдийгээр ЭЕШ нь Их, Дээд сургуульд элсүүлэх гүнзгийрсэн агуулгын уралдаант шалгалт боловч  40 даалгаврын 95% нь бага, суурь, бүрэн дундын цөм хөтөлбөрт байдаг хэл зүйн мэдлэг ойлголтын суурь чадвартай холбоотой байна. Гэтэл 45%-ийн гүйцэтгэлтэй байгаа нь анги бүрд олгох агуулгын хоцрогдол их гардгийг харуулж байгаа юм. Тухайлбал,
  • Эхийг уншаад утгыг ойлгох чадвар эзэмшээгүй /2,3-р даалгавар/
  • Эхийн утгыг ойлгоогүйгээс 4-р даалгаврыг бас буруу ойлгосон. /Эхийн хэв маяг/
  • Нэр ба үйл үгийн нөхцөлийг цээжлээгүй, өгүүлбэрийн гишүүнд асуулт тавьж чадахгүй, үг бүтэх арга, нийлмэл үгийн тухай ойлголт сул /31,6%/
  • Ойролцоо ба төсөөт утгатай үгийн ялгааг мэдэхгүй /34,1%/
  • “гэж” гэдгийг зөвхөн холбох үүрэгтэй гэж ойлгосон.
  • Олон тооны утга илэрхийлсэн үгтэй олон тооны нөхцөл давхцаж орвол найруулгын алдаа болдгийг мэдэхгүй /20,6%/
  • Зөв бичгийн дүрэм /21%/
  • Зохиолоос эшлэл цээжилдэггүй /7,7%/
  • Үндэсний бичгээр унших чадвар сул, үгийн үндэс, залгавар нүдэлж, цээжлээгүйгээс 4 даалгаврыг хамгийн бага буюу 12,9-17,4%-ийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна.














        2018 оны ЭЕШ-ын Ахувилбарын зөв хариултын тайлбар
 
1.Орчлон ертөнц дээрх алив зүйлсийг бие биеэс нь салгахын аргагүй учраас “Өнө мөнхийн хэлхээ” гэж нэрлэсэн. Энэ санаагаа зохиогч ахиуллын аргаар дүрслэн үзүүлжээ. Бусад хариулт нь тодорхой зүйлсийг хэлхээ холбооноос нь салангид дүрсэлсэн болно.
2. Эх нутгаа хайрлах, мэдрэх сэтгэл нь эгэл зүйлээс улбаатай төдийгүй амьдралын утга учрыг ухааруулсан. “Эх нутгийн сайхнаас нэгийг нь дутуу мэдэрсэн бол эгнэгт Монголоо гэх сэтгэл минь энэ л анзааны дутуу байх байж” гэсэн өгүүлбэрээр зохиогч санаагаа тодорхой илэрхийлжээ.
3. “Алтан Богдын шилд алтан гургалдай жиргэнэ” гэсэн нь ардын дууны үгээс авсан, эхийн гол санаанд холбогдолгүй хэсэг. Бусад хариунд эх нутгийнхаа өчүүхэн юмны ч гэсэн сайхныг мэдэрч, ухаарч байгаа хэсэг орсон нь бүгд эхийн санаанд холбогдоно.
4. Тухайн эхийн онцолсон хэсэг нь өнгө, үнэр, дуу гурав нэг дор цогцолсныг, энэ гурваас ер бусын сайхан бүрдэж буйг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж.
5. Зохиолч ардын дууны өнөө хүртэл өвлөгдөн ирж чадсаныг тайлбарлахын тулд “мартагдахын далай” гэсэн үгийг ашигласан. Аливаа юм бүхэн мартагддаг. Цаг хугацаа бүхний шалгуур. Өөрөөр хэлбэл, мөнхөд үргэлжлэх цаг хугацааг хэмжээ хязгааргүйг илтгэдэг далай гэсэн үгээр илэрхийлсэн.
6. “Эцэг өвгөд минь сайхан юм үзэж,эцэг өвгөд минь сайхан юм харна.”- өгүүлбэр нь ойролцоо утга өгүүлбэр болно. “үзэх, харах” гэсэн үйл үг нь хоёул харааны эрхтнээр мэдрэх үйл бөгөөд харах нь холын юмыг, үзэх нь ойрын юмыг, мөн нягтлан шинжлэх гэсэн утгын ялгамжтай. Үгийн сангийн ойролцоо утгат үгээр ялгарч, бусад гишүүд нь давтагдсан тул ойролцоо өгүүлбэр болно. Цөм өгүүлбэр нь давтагдаагүй тул төсөөт өгүүлбэр биш.
7. “Донгодно” гэсэн үйл үг нь эс тусах үйл үг учраас “Алтан гургалдай донгодно”гэсэн 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэртэй. Бусад хариунд орсон “үзэсгэлэнгийнхээ, сайхан, тансаг, дутуу” зэрэг нь дэлгэрүүлэгч гишүүд тул өгүүлбэрийн цөм бүтцэд орохгүй.
8. “Алтан гургалдайн дуунд агт морьд сульдана.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон үг болох “Алтан гургалдайн” нь үгийн санжсан хэлц болох тул өгүүлбэрт нэг гишүүн болох бөгөөд харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн, өгүүлбэрт тодотгол гишүүн болно.
9. “Эцэг өвгөд маань ертөнцийн сайхан юм үзэж, сайхан юм сонсож, ариун сайхан үйл бүтээж явахыг урт наслахын үндэс гэж үздэг.” гэсэн өгүүлбэрийг тонгоргон хувиргасан нь  “Ариун сайхан үйл бүтээж, ертөнцийн сайхан юм сонсож, сайхан юм үзэж явахыг эцэг өвгөд маань урт наслахын үндэс гэж үздэг” бусад хариунд эхийн өгүүлбэрүүдийг хураах, дэлгэрүүлэх, салаалах зэргээр хувиргасан байна.
10. “Эцэг өвгөд маань ертөнцийн сайхан юм үзэж, сайхан юм сонсож, ариун сайхан үйл бүтээж явахыг урт наслахын үндэс гэж үздэг.” гэсэн өгүүлбэрийг тонгоргон хувиргасан нь  “Ариун сайхан үйл бүтээж, ертөнцийн сайхан юм сонсож, сайхан юм үзэж явахыг эцэг өвгөд маань урт наслахын үндэс гэж үздэг” бусад хариунд эхийн өгүүлбэрүүдийг хураах, дэлгэрүүлэх, салаалах зэргээр хувиргасан байна.
11. “хүрэх” нь“хүрэлцэх, тулах” гэсэн утгатай бөгөөд эдгээр холбоо үгээс үндсэн утгаараа байгаа нь ам хүрэх (амсах, идээнд ам хүрэх) юм. Бусад холбоо үг нь үндсэн утгаараа ороогүй, тодруулбал, уур хүрэх (уурлах), ханиад хүрэх(ханиад өвчин тусах), хорхой хүрэх(ямар нэгэн юманд шунаж дурлах), дургүй хүрэх(сэтгэлд тааламжгүй санагдах)
12. “Алтан Богдын шилд
 
 
 
Алтан гургалдай жиргэнэ” өгүүлбэрт орсон “шилд” гэсэн үг нь “Уул толгодын арын нам хотос газар” гэсэн утгатай. “Хавцал”- Уулын бэрх цухал гүн жалга; “Орой”- Уул хярын дээд ирмэг; “Бэл”- Уулын хажуугийн шувтрах налуу газар; “Энгэр”- Уул хярын өвөр газар
13. “жир-”гэсэн идэвхгүй язгуурт үйл бүтээх “-ий, -схий, -лз”, нэр үг бүтээх “-гэр” дагавар залгасан тул бүгд төрөл үг болно. Төрөл биш утгатай үг нь жирэм бөгөөд “эмээлийн олмыг чангалдаг гөрмөл сур” гэсэн утгатай үг юм.
14. “Нүд нь сэргэх” гэсэн хэлц нь“урам зориг, цог жавхаатай болох” гэсэн утга илтгэнэ. Харин “нүд нээгдэх” гэвэл “ухаан суух, юмны учир ойлгодог болох”, “нүд нээх” гэвэл “юм их үзэж учир таних”, “нүд өөхлөх” гэвэл “бардам болж, хэр баргийн юмыг тоохоо байх”, “нүд булаах” гэвэл “өнгө үзэсгэлэн сайхан учир өөрийн эрхгүй дур татагдан харах санаа төрөх, анхаарал татах” гэсэн утгатай.
15. Өгсөн холбоо үгс нь “хангай дэлхий- чөлөөт бус холбоо үг буюу үгийн санжсан хэлц, тансаг үнэр- чөлөөт холбоо үг, эх нутаг- чөлөөт бус холбоо үг буюу үгийн санжсан хэлц, ариун үйл- чөлөөт холбоо үг” гэсэн дараалалтай байгаа бөгөөд тохирох нь үгийн санжсан хэлц болох эцэг өвгөд. Бусад нь дарааллаараа тохирохгүй. Тодруулбал, “гоёмсог өнгө, дууны утга, сайхан юм” зэрэг нь чөлөөт холбоо үг, “дутуу бүхэн” нь хэлзүйжсэн хэлц болно.
16. “Мөнөөх” гэсэн онцолсон үг нь “Тансаг үнэр, гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж буй” гэсэнтэй холбогдоно. Тодруулбал өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор ийнхүү цогцлон жигдрэхэд мөнөөх (Тансаг үнэр,гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж буй) ер бусын сайхны дутуу бүхэн тэгширч, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.
17. “Ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон “-ж” нөхцөлийг нөхцөлдүүлэн холбохын хамын “-н” нөхцөлөөр солин найруулбал хамгийн тохиромжтой. Учир нь, тухайн хоёр өгүүлбэр учир шалтгааны холбоогүй, зэрэгцсэн утгатай байна
18. “Эх нутаг гэж байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан.” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээвэр нь “салган онцлох” утгаар орсон. “Эх нутаг байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан.” гэж хэлж болно. Уг өгүүлбэрт орсон “гэж” төгс өгүүлбэрийг холбох үүргээр ороогүй болно.
19. Олон тооны дагавар зөв хэрэглэсэн нь “хүүхдүүдэд бэлэглэх”. Монгол хэлэнд өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүний хооронд тооны зохицол байхгүй. Тиймээс хоёр ба олон эзнээр гүйцэтгэгдэх үйл хөдлөл заасан үйл өгүүлэхүүнтэй байвал өгүүлэгдэхүүн нь олон тооны дагавраар хэлбэржихгүй. Үүнийг зөрчсөн нь: “бөхчүүд барилдах” тодорхой болон тодорхойгүй тооны тодотголтой жинхэнэ нэр олон тооны дагавраар хэлбэржихгүй. Үүнийг зөрчсөн нь: “мянга гаруй ажилчид, зарим асуудлууд, хэсэг хүүхдүүд”
20. насал-”  гэхэд “нас” гэсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх  -л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.
21. Буруу бичсэн бүлэг үг нь “харагдснаас, маллаа, авчихаад”. Эдгээр үгсийг “харагдсанаас, маллалаа, авчхаад” гэж бичвэл зөв болно.
В-д товчилвол гэснийг товчилбол, С-д моджино гэхийг модожно гэх нь зөв, D-д бүгд зөв, Е-д уулзалтанд гэхийг уулзалтад, тооцуулашгүй гэхийг тооцуулшгүй гэх нь зөв.
22. Өгүүлбэр төгссөн хэдий ч санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадалгүй орхисныг илтгэхэд цуваа цэг хэрэглэнэ.
23. Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэлийг улиралтай нь зөв харгалзуулсан нь:
1. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
    Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
зун
2. Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан
Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан
өвөл
3. Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
хавар
4. Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан
намар
24. “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир“ зохиолд дарааллаараа тохирох хэсгийг нөхсөн нь:
Балай их уувал өвчин биш үү
Бага зэрэг уувал жаргал биш үү
Балмад их согтвол галзуу биш үү
Үргэлж уувал улиг биш үү
25. Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын дүрслэлт хэсэг:
“... Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амттан билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ...”
26. Зөв хөрвүүлэг нь: “Есөн хүүтэй хүн хотын ах.
                                   Есөн зээтэй хүн саахалтын ах.”
27. “ᠰᠢᠳᠠᠷ ᠠ ” (шатар) гэсэн эгшгээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын “ ᠢᠢ” нөхцөлийг дагуулна.
28. “ᠡᠭᠥᠷᠥᠭᠡᠳ”- “ᠡᠭᠥᠷ” гэсэн гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр “ЯГААН МОЛОР, СИ, СХИ”-д орсон гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгасан тул дунд нь гэдэс жийрэглэнэ. Өөрөөр хэлбэл, холбох эгшгийн дүрмийн дагуу бичсэн байна. Бусад нь (газарчил - “ᠭᠠᠵᠠᠷᠴᠢᠯᠠ”, уу- “ᠤᠤᠭᠤᠭᠠᠳ”, тасд - “ᠲᠠᠰᠤᠳᠠᠭᠠᠳ”,сэрэмжил- “ᠰᠡᠷᠡᠮᠵᠢᠯᠡ”) эгшгээр төгссөн тул нөхцөлий гшууд залгана.
29. “ᠰᠥᠭᠥᠳ” (сөгд-) нь гийгүүлэгчээр төгссөн тул“-уул2” бүтээвэр залгахад холбох эгшгийн дүрмийн дагуу бусдаасаа өвөрмөц бичигдэнэ. Бусад нь (“ᠮᠡᠨᠳᠤ ᠂ ᠪᠢᠴᠢ ᠂ ᠪᠤᠳᠥ ᠂ ᠪᠡᠷᠢ”) эгшгээр төгссөн байна.
30. “ᠬᠥᠰᠡᠯ” нь зөөлөн дэвсгэрээр төгссөн бол бусад нь (ᠠᠷᠠᠳ ᠂ ᠵᠢᠷᠤᠭ ᠂ᠥᠨᠴᠥᠭ ᠂ᠠᠭᠠᠷ) хатуу дэвсгэрээр төгссөн.
31. “Зан авир” гэсэн холбоо үгийн онцолсон үг нь“ᠠᠪᠤᠷᠢ”. Авир шивэр “ᠠᠪᠢᠷ”, авирч өгсөх “ᠠᠪᠠᠷᠢ”, авар төвөр “ᠠᠪᠤᠷ”, аврах “ᠠᠪᠤᠷᠠ”
32. Буруу  бичсэн үг нь “шампунь”.  “робот, телевизор, Сингапур, механикч” зэрэг бусад үгс нь зөв.
33. “удган эмгэн” гэсэн холбоо үгийн онцолсон  үг нь “ᠨᠢᠳᠤᠭᠠᠨ”
34. “үйлдвэрлэл” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсэг нь “ᠥᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ”
35.
ᠥᠳᠳᠡᠷ ᠲᠥᠷᠬᠡᠨ
ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥ ᠠᠵᠢᠯ ᠪᠤᠯ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠴᠢᠨᠢ ᠰᠢᠦ᠃
Зөв бичсэн хэсэг нь: “Үтэр түргэн бүтээх ажил бол хичээлийн даалгавар чинь шүү”
 
 
    Тус “А” хувилбарын даалгаврыг мөн хүргэлээ. Сургуулийнхаа хаягаар БҮТ-ийн ЭЕШ-ын сайт руу орж, энэ мэтээр сургуулийнхаа хүүхдүүдийн гаргасан алдааг олж хараарай. Сурагчдын гаргасан алдаа тус сургуулийн багш нарын анхаарах зүйл гэсэн үг биз дээ. Үүнд бас суурь боловсролын түвшин хамаарах тул багш нар бүгд ач холбогдол өгч, ажилдаа тусгахыг зөвлөж байна. Аймгийн нэгдсэн дүнгээр бол 2,4,8,9,11,12,18,19,21,25,28,31,32,33,34,35-р даалгаврууд дээр онцгой анхаарах хэрэгтэй харагдаж байна. Эдгээр даалгавруудын гүйцэтгэлийн талаар дээрх зөв хариултын тайлбараас сайн уншиж ойлгоно биз ээ. Мөн хүүхдүүддээ энэ чиглэлийн ойлголтуудыг сайн ойлгуулахад анхаарах хэрэгтэй байна.
    Монгол хэлний ЭЕШ өгөх хүүхдүүдээс 3 удаа шалгалт авч, тэнцэхгүй хүүхдүүд шалгалтад орох боломжгүй, энэ чиглэлээр цаашид амжилттай суралцах найдваргүй, азаар өндөр оноо авлаа гэхэд Их, Дээд сургуульд очоод сургууль хаях эрсдэлтэй гэдэг талаар сурагчдад болон ар гэрт нь ойлгуулж, өндөр шаардлага тавих хэрэгтэй байна.
 
Сургууль Нийт
төгсөгчдийн тоо
МХ /
Шалгуулагчдын тоо
"F" буюу 399-өөс доош оноо авсан сурагчийн тоо F-ийн
хувь
1-р сургууль 180 135 10 7.41
Эрдмийн гэгээ 54 24 1 4.17
3-р сургууль 131 97 5 5.15
4-р сургууль 85 60 9 15.00
5-р сургууль 113 89 11 12.36
6-р сургууль 37 15 0 0.00
7-р сургууль 37 35 10 28.57
Баяндалай 36 22 6 27.27
Гурвантэс 60 31 3 9.68
Ханбогд 70 52 13 25.00
Ханхонгор 30 24 3 12.50
Цогтцэций 67 36 0 0.00
  900 620 71  
Бусад   16 4  
 
     “F” буюу 399-өөс доош оноо авсан сурагчдын дотор 200 оноо авсан сурагч нэг байна. Энэ хүүхэд бол оноо аваагүй гэсэн үг юм. Ийм сурагч  цаашид монгол хэл бичгийн шинжлэх ухааныг судлаад амжилтад хүрнэ гэж байхгүй шүү дээ.
     Ийнхүү ЭЕШ-ын  дүн нь бидний сурлагын амжилт-үр дүнг харуулаад байна. Энэ байдлын гарц нь нэгж, ээлжит хичээлийнхээ зорилго, зорилтыг оновчтой тодорхойлж, цаг бүрд нь үр дүнгээ тооцон ажиллаж, анги бүрийн агуулгын хоцрогдолгүй сургах арга зүйн ур чадвар, хандлага гэж үзэж байна.
 
Амжилт хүсье.