Өмнөговь аймгийн 22 сургуулийн орос хэлний багш нарт мэргэжил, арга зүйн 5-н өдрийн сургалтыг Даланзадгад сумын 5-р сургууль дээр зохион байгууллаа. Сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын /БМДИ/ гадаад хэлний багшийн хөгжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн доктор А.Ирээдүй орос хэлний түвшин ахиулах мэргэжлийн сургалтыг явууллаа.Орос хэлний багш нарын сургалт нийт 3-н үе шаттай явагдах бөгөөд эхний сургалтаа амжилттай дуусгалаа. Сургалтын үеэр аймгийн засаг даргын орлогч Х.Батболд, НБХэлтэсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтуул нартай уулзаж Өмнөговь аймагт Оросын, соёл, шинжлэх ухааны төв байгуулах, Мон-апрял болон РЦНК-тай хамтран ажиллах гэрээг байгуулахаар боллоо. 3-р сард 2-р шатны сургалтыг ОХУ-ын Боловсролын яамны гэрээтэйгээр Москвагийн их сургуулийн мэргэжилтэн багш нар ирж явуулна. Мөн 6-р сард орос хэлний багш нарын сургалтыг Москвад зохион байгуулахаар төлөвлөж байна.Энэ удаагийн сургалт багш нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн үр өгөөжтэй болсон гэдэг нь явцын үед харагдаж байлаа. Сургалтын бас нэг онцлог нь орос хэлний багш нар дараагийн сургалт болох хүртэл онлайн даалгавруудыг үе шаттай хийх бөгөөд даалгавруудыг гадаад хэлний багшийн хөгжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн /БМДИ/ тухай бүрд нь шалгаж арга зүй зөвлөмжөөр хангаж ажиллах юм.