Монгол ёс заншлаа дээдэлсэн, говь нутгаараа бахархсан, бие дааж амьдрах чадвартай, авьяаслаг, боловсролтой "Зөв Монгол хүүхэд"-ийг төлөвшүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн төлөвшил, хөдөлмөрийн амт, сургуулийн орчинд ёс заншлын орчин нөхцөл бүрдүүлэхэд багш сурагчдын санаачлагыг дэмжих төсөлт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.