Багшийн хандлага, онолын мэдлэг, ур чадварыг сайжруулснаар сургалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор уг хөтөлбөр хэрэгжиж байна.
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг арга зүйтэй багш нарыг урамшуулах, шилдэг арга зүйтэй хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж түгээн дэлгэрүүлэх, Сургалтын чанарыг дээшлүүлэх, массын сургалтыг үнэлж, урамшуулах, Сургалтын чанарт эцэг эхийн олон. нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Цахим тестийн санг бүрдүүлэх, "Багш багшаа өөрчилье" төсөлт уралдаант ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.