Цаг үеийн мэдээ

Дуу хөгжмийн багш нарын сургалт
  • 13 Jan
  • 2020

Дуу хөгжмийн багш нарын сургалт

Говь нутгийн онцлог соёлын биет бус өвийг хүүхэд багачуудад уламжлуулах багш бэлтгэх сургалтыг 2020.01.06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад СӨБ, ЕБС -ийн 29 дуу хөгжмийн багш хамрагдсан. Сургагч багшаар МУГЖ Ө.Батжаргал аялгуут магтаал, МУСТА Улсын тэргүүн зэргийн өргөмжлөлт ерөөлч С.Мөнхжаргал Ерөөлийн өв сан, МУСТА Уртын дуучин Ш.Будсүрэн говь шанхайн уртын дууны гэсэн 3 төрлөөр тус бүр сургалт зохион байгууллаа.