ШУА-ийн Хэл, утга зохиолын хүрээлэн, Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Өв соёл"-ын редакцитай хамтран "Билиг билгийн дээд" цуврал нэвтрүүлэг гаргахаар бэлтгэн 21 аймаг 9 дүүргийн 58 ерөөлч, аялгуут магтаалчдыг оролцуулан 2020 оны 09 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд 600 студид зураг авалтаа хийлээ.
Нэвтрүүлэгт Өмнөговь аймгаас 10 настай балчираас 80 настай буурал хүртэл 19 авьяастан оролцлоо. Соёлын яам ерөөлч, магтаалчдыг хүлээн авч уулзалт зохион байгуулан санал бодлыг нь сонсож, цаашид аман билгийн өв соёлыг хөгжүүлэх, авьяастныг алдаршуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар боллоо. Соёлын яамны зүгээс Өмнөговь аймгийг говь нутгийн зан заншил, өв соёлыг хадгалах, хамгаалах, түгээнд дэлгэрүүлэх чиглэлээр үлгэрлэн ажиллаж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэлээ. Энэ үйл ажиллагаанд авьяастнуудыг оролцоход дэмжиж ажилласан АЗДТГ, БСУГ, ХЖТ, Нийтийн номын сан, Даланзадгад сумын ЕБ 1, 5 дугаар сургууль, Номгон Ханхонгор сумын ЕБСургуулийн захиргаанд талархал илэрхийлэе.