Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ 2020-2021 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурлын сэдэв: "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт: /Танхимын ба цахим хичээл/ АСУУДАЛ, ШИЙДЭЛ".
Цэцэрлэг, ЕБС-ийн багш, удирдах ажилтнуудын дунд зохион явуулдаг. Энэ жил 54 дэх жилдээ зохион байгуулж байна. Багш нарын судалгааны арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлыг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд оршино.
Энэ удаад багш, удирдах ажилтнууд сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц танхимын ба цахим хичээл зохион байгуулахад тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт, цаашид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх боломж, шийдлүүдийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байх зорилготой.