Төсөв, санхүү

Төрийн худалдан авах ажиллагааны систем
  • 30 Jul
  • 2020

Төрийн худалдан авах ажиллагааны систем

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох харилцааг зохицуулна.

1.2 Энэ журмын зорилго нь тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын материалыг ил болгож захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавихад оршино.

1.3 Тендерт оролцогч нь тендерийн материалд Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар ил болгохыг хориглосон мэдээллийг ялгаж ирүүлэх ба тэдгээрийг хуулийн дагуу ил болгохыг хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарласан байна.


https://www.tender.gov.mn/mn/invitation?selGovernorId=146&selClientId=&tenderName=&tenderTypeId=&year=