Зөвлөмж

Алтан гадас одонт Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн төвийн  сургуулиудад ажилласан тайлан
  • 20 May
  • 2020

Алтан гадас одонт Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн төвийн сургуулиудад ажилласан тайлан

Математикийн судлагдахуун /М.Сайханбаяр/
  • 3-р сургууль “Гүдгэр 4,5,6 өнцөгийн дотоод өнцгийн нийлбэр олох” 6-р анги математикийн багш Үүрийн туяа
  • 4-р сургууль “Хялбар илтгэгч тэнцэтгэл бодох” 9-р анги математикийн багш Өнөржаргал
  • 5-р сургууль “Рацианаль тэгшитгэл бодох” 9-р анги математикийн багш Өнөржаргал
  • 2-р сургууль “Бүтэн квадрат ялгах аргаар квадрат тэгшитгэл бодох”  9-р анги математикийн багш Өнөнрбаяр
  • 7-р сургууль “Хялбар иррационал тэгшитгэл бодох” 9-р анги математикийн Болортуяа багшийн хичээлүүдэд сууж хамтаран цэлэлцүүлэг хийж хичээлийг сайжруулсан.
  • Тус сургуулийн багш М.Сайханбаяр сургууль бүрийн 9-р ангид “Тригнометр харьцаанааг хэрэглэх, асуудал шийдвэрлэх” хичээлийг зааж хамтарсан хэлэлцүүлэг хийж сайжруулсан.
  • Цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, нэгж, ээлжит хичээлийг хэрэхэн бэлтгэх/цөмхөтөлбөр ашиглан/ тал дээр зөвлөгөө өгч, санал бодлоо солилцсон.
 
Анхаарах зүйл:
  • Сурах бичгээр хөтөлбөрөө хийж, сургалтанд байрьж байна.
  • Суралцахуйн удирдамж хэрэглэхгүй байна
  • Хөтөлбөр боловсруулахдаа цөм хөтөлбөр барихгүй аймгийн нэгдсэн нэгдсэн хөтөлбөрийг голлон барьж байна
  • Хичээлийг заахдаа онолын мэдлэгийг өгсөн ч хэрэглээг нь заахгүй, юунд хэрэглэх, яаж хэрэглэх талруу нь чиглүүлэхгүй байна
 
Ололттой талууд:
  • Бүх сургуулийн багш нарт хэрэгтэй зөвлөгөө мониторинг байна гэж багш нар хүлээн авч хамтарч ажиллаж чадсан
  • Хичээлд суугаад, хичээл заагаад харьцуулан хэлэлцүүлэг хийхэд олон давуу талуудыг олж харлаа
 
Физикийн судлагдахуун /Л.Отгонжаргал/
Төвийн 5-н сургуулийн физикийн 7 багштай мэргэжилийн зөвлөгөө өгч харилцан туршлага солилцлоо /5-н багшийн хичээлд суусан/
                Давуу талууд:
  • Харилцан туршлага солилцсон
  • Цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамжаа барих нь зөв гэдгийг /агуулга, чадварын залгамж холбоог харна/ Сайн олйгосон ярилцсан
  • Хичээлийн зорилго, зорилт тодорхой бөгөөд дор бүрнээ дүгнэх нь их ач холбогдолтой гэж ажигласан
  • Туршилтыг эмх цэгцтэй төлөвлөн хийлгэх
  • Хэрглэгдэхүүн оновчтой байх
  • Агуулга, чадварын түвшинг харах
  • Асуулт их чухал
  • Өмнөх мэдлэгийг заавал тооцох зэрэг нь маш чухал юм байна хэмээн хэлэлцүүлэт дүгнэж байв
 
Цаашдаа: Сургуулийн багш нар бие биенээсээ туршлага судалж байвал зүгээр байна. Бусад судлагдахуунаар зөвлөн туслаач, хамтран ажиллая гэсэн саналуудыг гаргаж байлаа .
 
Монгол хэл/Н.Энхтүвшин/
 
Монгол бичиг -5, Уран зохиолын 1 хичээлд нийт 33 багшийн дунд хэлэлцүүлэг хийсэн. 7—р ангийн Монгол бичгийн хичээлийг 5-н сургууль дээр зааж нийт 37 багшийг өөрийн хичээлдээ суулгаж хэлэлцүүлэг хийсэн.
 
Ололттой тал:
  • Сургууль бүрийн удирдлагууд дотоод зохион байгуулалтыг маш сайн хийж, олон багшийг хамруулахыг хичээж байлаа
  • Багш нар хичээлээ сайн бэлтгэж заасан
  • Багш нараас ийм зөвлөн туслах ажлыг сардаа 1, ядаж улиралдаа 1 зохион байгуулж баймаар байна гэсэн санал гарсан нь үр өгөөжтэй, хэрэгцээтэй , хүлээлттэй байдаг нь харагдсан
 
                Дутагдалтай тал:
  • Сургалтын зарим хөтөлбөр цөм хөтөлбөрөөс зөрсөн.
  • Залуу багш нарын хичээл голдуу багш төвтэй явагдаж байлаа. Мэдлэгийг шууд дамжуулах хандлагатай хичээлүүд байгаа нь цөм хөтөлбөрийн арга зүйн сургалт дутмаг багаа нь харагдсан
  • 4-р сургуулиас бусад нь цахим, техник хэрэгсэл дутмаг байв
 
Гадаад хэл /Х.Оюунчимэг/
  • Сургууль бүр дээр нэг багшийн хичээлд сууж, хэлэлцүүлэг хийж, зөвлөгөө өгсөн. Нийт 5 багшийн хичээлд сууж 23 багштай хэлэлцүүлэгт орсон. Багш өөрөө нэг цагийн хичээл зааж хэлэлцүүлэг хийсэн хичээлд 43 багш суусан.
  • Сургалтын үйл ажиллагаанд цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, суралцахуйн зорилтуудыг хэрхэн тусгаж, үйл ажиллагааны зорилго зорилтоо хэрхэн тодорхойлох талаар нийт 23 багшид
зөвлөгөө өгсөн
  • 5-р сургуулийн багш Батзаяа, 7-р сургуулийн багш Ариунбуян, Мөнх-Эрдэнэ нарын ээлжит хичээлийн төлөвлөлт нь бусдаас илүү сайн байсан тул хамтарч ажиллахад илүү дөхөмтэй байлаа
  • Багш нарын хичээл заах ур чадвар сайн, хэрэглэгдэхүүний сонголт хүртээмж сайн, багш нарын хандлага сайн байлаа
  • 2-р сургуулийн сургалт хуучин хөтөлбөрөөр явж байгаа байдал ажиглагдлаа. Цаашид шинэчилсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлөө
 
Бага анги /Монгол хэл/
2017 оны 11 сарын 20-23 хүртэлх хугацаанд Даланзадгад сумын 2, 3, 4, 5-р сургууль дээр цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцтай танилцах, зөвлөн туслах үйл ажиллагааг монгол хэл судлагдахууны багаараа хамтран хийлээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд дараах ажлыг хамтран гүйцэтгэлээ.Үүнд:
  1. 4  сургуулийн 4 багшийн хичээлд ажиглалт хийж,хичээлийн дараа хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  2. Лаборатори 1-р сургуулийн багш Д.Арвайхээр нийт 4 цагийн үзүүлэх хичээлийг зөв бичих суралцахуйн зорилтыг дэмжин хэрэгжүүлэх “Үгийн дунд ж,ч,ш-ийн дараа “и” бичдэг болох”-ыг судлах, мэдэх, хэрэглэх сэдвээр 4-р ангийн сурагчдыг чиглүүлж, хичээлийн дараа хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
  3. Хэлэлцүүлэгт хамрагдсан багш 42, сургалтын менежер 2 .
  4. Сургууль бүр дээр Лаборатори сургуулиас ахалсан сургалтын менежер зөвлөн туслах үйл ажиллагааг эхлэхээс өмнө болон үйл ажиллагааны төгсгөлд судалгаа авч харьцуулсан дүгнэлтийг гаргасан бөгөөд нэгдсэн мэдээллийг тухайн сургуулийн багш нарт өгсөн.
Ололтой тал:
  1. Лаборатори сургуулийн багш нар үзүүлэх хичээлийг хэд хэдэн удаагийн засан сайжруулалтыг хийж, урьдчилан төлөвлөж, туршсан.
  2. 5-р сургуулийн багш нарын боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөр нь цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцахуйн зорилтоо дэмжих, тухайн судлагдахууны зөвлөмжөө судалж төлөвлөсөн байлаа.
  3. Нэгж хичээлийн хөтөлбөрт агуулгын залгамж холбоог тусгасан.
  4. 2-р сургуулийн багш н.Оюунтуяа суралцахуйн зорилтоо хэрэгжүүлсэн хичээлийг зохион байгуулсан
  5. Ээлжит хичээлийн хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа 5-р сургуулийн багш нар хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг баримжаалан ажиглаж байна.
  6. Сургууль бүрийн багш нартай санаа бодлоо харилцан хуваалцаж нэгдсэн чиг баримжаатай болж эерэг уур амьсгалтай харилцан яриаг өрнүүлж,багш нар бие биеэсээ хамтран суралцаж байлаа.
  7. Багш нар секц болон нэгдлээрээ хамтран ажилладаг нь зарим сургууль дээр харагдаж байсан.
  8. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх,багшийн чиглүүлэг,сурагчийг өөрөө өөрийгөө урамшуулах үнэлгээ, үйл ажиллагаа бүр нь зорилгоо хангахад чиглэсэн үзүүлэх хичээлд хичээлд ажиглалт хийсэн багш нар талархлаа илэрхийлж байлаа.
  9. Хэрэглэгдэхүүний хүртээмж, өнгө үзэмж, харааны төвшинд тохируулсан, цаашид дахин ашиглах байдал нь ихээхэн үр дүнтэй байсан.
  10. Монгол хэлний хичээлийн ярих, сонсох үйлийг дэмжих үйл ажиллагаанаас гадна сурагчдыг зөв бичих үйлд суралцуулах нь өнөө үед тулгамдсан асуудлын нэгд ордог тул энэхүү суралцахуйн зорилтыг сонгосон болно.
  11. Нэгж хичээлийн төлөвлөлтийг хийхэд болон ээлжит хичээлийг зохион байгуулахад цөм хөтөлбөр,суралцахуйн зорилт,зөвлөмж, багшийн ном,сурагчийн номыг хэрхэн ашиглах талаар хамтран санаа бодлоо солилцлоо.
  12. З-р сургуулийн Д.Мягмарсүрэн багш өөрийн 4-р ангидаа уг хичээлийг зааж өгөхийг судлагдахууны багаас хүссэн.
Цаашид сайжруулах:
  1. Тухайн судлагдахууны зөвлөмж, цөм хөтөлбөрөө багш бүр өөрийн болгон нэгж хичээлийн хөтөлбөрөө боловсруулах.
  2. Суралцахуйн зорилтоо хэрэгжүүлэх ээлжит хичээлийг зохион байгуулах.
  3. Цөм хөтөлбөр барьдаггүй, суралцахуйн зөвлөмж огт байхгүй багш нар ч байна.
  4. Энэ дагуу монгол хэл судлагдахууны 1-5-р ангийн зөвлөмжийг “Өмнөговийн багынхан” facebook групп дээр  файлаар байршуулсан болно.
  5. Хэд хэдэн суралцахуйн зорилтыг нэг цагийн ээлжит хичээл дээр төлөвлөн хэрэгжүүлэх,зорилгоо хангахад сурагчийн хийж буй мэдлэг бүтээл үйл явц бүрхэг,багшийг төлөвлөлт сурах бичгийн дагуу, олон агуулгатай хичээлүүд байсан.
  6. Сурагчийн өөрийгөө илэрхийлэх,зааврын дагуу даалгаврыг гүйцэтгэх үйлийг байнга дэмжиж ажиллаж байх.
  7. Нэгж хичээлийн төлөвлөлтөөс өөр ээлжит хичээл зохион байгуулж байна.
  8. Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөргүй багш ч байна.
  9. Тухайн сургуулийн багш нарын хичээлд суухад хайнга хэнэггүй, үл ойшоосон, аргацаасан, уцаартай байгаа нь ажиглагдаж байлаа.
  10. Багш нарын заах арга зүй нь уламжлалт аргаар явуулсан
Бага анги /математик/
2017 оны 11 сарын 20-ноос 11 сарын 23 хүртэлх хугацаанд Төвийн бүсийн сургуулиудаар /Эрдмийн гэгээ 2-р сургууль, 3-р сургууль, Оюуны мэлмий 4-р сургууль, УТ-ий 3-р сургууль, 5-р сургууль/цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцтай танилцах, зөвлөн туслах үйл ажиллагааг математик судлагдахууны багаараа хамтран хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд:
  • 4 багшийн хичээлд 32 багш сууж ажиглалт болон хэлэлцүүлэг хийлээ.
  • Мөн лаборатори 1-р сургуулийн багш О.Сайхантуяа, С.Сарангэрэл нар тус бүр 2,2 цагийн үзүүлэх хичээлийг 5 ангийн “Координатын хавтгай” сэдвээр зааж хэлэлцүүлэг хийв. Энэ хичээлд нийт 37 багш ажиглалт хийн хамтран ажиллалаа.
  • Нийт хэлэлцүүлэгт хамрагдсан хүний тоо 47 /давхардсан тоогоор/ багш
  • Цөм хөтөлбөрт дүн тохирц хийж зөвлөгөө өгч, харилцан санал бодлоо солилцсон 48 багш, 2 сургалтын менежер байлаа.
  • Сургууль тус бүр дээр ахлан ажилласан сургалтын менежерүүд үйл ажиллагааг эхлэхээс өмнө болон зөвлөн туслах үйл ажиллагаа дууссаны дараах судалгааг авч харьцуулсан дүгнэлт гаргасан.
Ололттой тал:
  • 5 сургуулийн багш нарын боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөр нь суралцахуйн зорилтдоо түшиглэн хийсэн байлаа.
  • 5 сургуулийн багш хичээлд ажиглалт хийхдээ цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг баримжаалан ажиглан, хэлэлцүүлэг хийж байна.
  • Хамтран ярилцаж, санал бодлоо солилцоход хүн бүр эерэг хандлагатай байлаа.
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн болон уулжит хичээлийн төлөвлөлтийг маш сайн хийсэн багш нар ч олон байна.
  • “Координатын хавтгай” Үзүүлэх хичээл маань 5 ангийн хүнд сэдэвт ордог учир багш нар ихэд сайшаан хүлээн авлаа.
  • Мөн заах арга зүй, хэрэглэгдэхүүний дахин ашиглах байдал ихээхээ үр дүнтэй байлаа.
  • Цөм хөтөлбөр болон суралцахуйн зорилт, багшийн ном, сурах бичгийн талаар хамтран ярилцлаа.
Анхаарах зүйл:
  • Нэгж хичээлийн хөтөлбөр суралцахуйн зорилтдоо тулгуурласан боловч ээлжит хичээл алхмууд зорилгоо хангахад бүрэн чиглээгүй байлаа.
  • Цөм хөтөлбөрийг бараг л барьдаггүй гэсэн багш нар байна.
  • Хичээлд ажиглалт хийхэд 2-3 суралцахуйн зорилтыг 1 ээлжит хичээлээр эзэмшүүлэх, зорилго тодорхойгүй, агуулга ихэдсэн хичээлүүд их байна.
    • Жнь: “Бутархайн хэсэг нь ижил, ялгаатай аравтын бутархайг нэмэх, хасах” Зорилго тодорхой бус, хэд хэдэн суралцахуйн зорилтыг нэг дор авч багцалсан.
    • “Ижил хуваарьтай энгийн бутархайг нэмэх, хасах” ээлжит хичээл дээр хуваарь нь ялгаатай энгийн бутархай, холимог бутархай дээр ажиллах тодорхой хэмжээний дасгал даалгаврыг оруулсан.
    • Хичээл зааж буй багш ээлжит хичээлийн хөтөлбөргүй байна.
    • Мөн хичээлд сууж ажиглалт хийж байгаа багш нарыг үл ойшоосон, хэнэггүй хандлага ажиглагдаж байна.