Боловсролыг дэмжих жилийн хүрээнд 2020 оны 5 сарын 22-ны өдөр "Багш багшаасаа суралцья", "Монгол ёс заншлаа дээдэлсэн сургууль, цэцэрлэг" төслийн уралдаанд шалгарсан сургууль, цэцэрлэгүүдэд батламжийг гардууллаа.
"Багш багшаасаа суралцья" шалгарсан төслүүд:
- Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Хими-биологийн багш Х.Хандсүрэн "Даалгавраар багш, хүүхэд хөгжих нь" төсөл
- Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Алимаа "Жишиг хөтөлбөр" төсөл
- Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн Математикийн багш Д.Энхболдын баг "Цахим сургалтын арга зүйг сургалтад нэвтрүүлэх, түгээх" төсөл
- Даланзадгад сумын 8 дугаар цэцэрлэгийн арга зүйч Т.Нэргүй "Багш багшаасаа суралцах нөхцөлийг бүрдүүлье" төсөл
- Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгийн Тусгай хэрэгцээт боловсролын бүлгийн багш Ж.Соёл-Эрдэнэ "Хувиргасан тоглоом" төсөл
"Монгол ёс заншлаа дээдэлсэн сургууль, цэцэрлэг" шалгарсан төслүүд:
- Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг "Монгол ёс заншлаа дээдэлсэн цэцэрлэг " төсөл
- Мандал-Овоо сумын 17 дугаар цэцэрлэг "Өвлүүлэх эрдмийн өргөө" төсөл
- Ноён сумын 16 дугаар цэцэрлэг "Би монгол хүүхэд" төсөл
- Даланзадгад сумын 9 дүгээр цэцэрлэг "Ёс заншлын өргөө" төсөл
- Баяндалай сумын 13 дугаар цэцэрлэг "Монгол найдгайн булан" төсөл
- Даланзадгад сумын 4 дүгээр сургууль "Монгол ёс заншлын өргөө" төсөл
- Ноён сумын Ерөнхий боловсролын сургууль Монголын уламжлалт "Оюуны болон эдийн соёл"-оос суралцах төсөл
- Даланзадгад сумын 1 дүгээр сургууль "Говийн багачууд" төсөл
- Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургууль "Өвлөе-хайрлая" төсөл
- Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургууль "Өв соёл бидний бахархал" төсөл
Сэтгэгдэл